📅

Өмгөөлөгч С.Нарангэрэл Хууль зүйн сайдад зөвлөнө

🕔 2020/07/21 09:44

Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич
С.Нарангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллахаар болжээ. Х.Нямбаатар сайд болсны анхны тушаалаараа түүнийг орон тооны зөвлөхөөр томилсон байна.
С.Нарангэрэл нь манай улсын хууль зүй судлалын нэрт эрдэмтдийн нэг. Тэрбээр монголын хуульч эрдэмтдийн дундаас анх удаа Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүнээр 2000 онд сонгогджээ. 2004 онд түүнд Япон улсын Нагояагийн Их Сургууль хүндэт доктор цолоо олгожээ. 2008 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртээжээ. 
Академич С.Нарангэрэл 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан нэгэн. Тэрбээр мөн Улаанбаатар хотын ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Монголын өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч зэрэг хууль сахиулах төв ба орон нутгийн байгууллагын удирдах ажилтнаар ажиллажээ.
Тэрбээр манай улсын хууль зүйн дээд боловсрол, шинжлэх ухаан, хууль сахиулах байгууллагын зүтгэлтэн билээ.
 
Боловсрол
Сургуулийн нэр
Элссэн, төгссөн он
Эзэмшсэн мэргэжил
МУИС-ийн Хуулийн анги
1971-1975
Хуульч
ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эчнээ аспирантур
1985-1988
Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн
АНУ, Япон, ОХУ, Сингапур зэрэг улсад сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.
 
 
 
 Ажил, хөдөлмөр эрхлэлт
Ажилласан байгууллага
Албан тушаал
Ажилласан хугацаа
 
МУИС-ийн салбар эрх зүй судлалын тэнхим
Багш, орлогч эрхлэгч,
1975
Улаанбаатар хотын ерөнхий прокурорын газар
ерөнхий прокурорын орлогч
 
Улсын ерөнхий прокурор
прокурорын туслах прокурор бөгөөд хэлтсийн дарга
 
Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв
эрдэм шинжилгээний ахлах ажилтан
 
Улсын бага хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын Академи
Дэд захирал
1991-1992
Монгол Улсын Их Хурал
Гишүүн
1992-1996
МУИС, Хууль зүйн сургууль
Багш
1996-1997
Монголын Өмгөөлөгчдийн холбоо
Ерөнхийлөгч
1997-2002
МУИС-ийн Хууль зүйн сургууль
Захирал
1999-2010
Японы Нагояагийн их сургууль
Зочин профессор
2004
МУИС-ийн ХЗС
профессор
2010 оноос
 скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?