ҮСХ УИХ-ын гишүүн Б.Энхбаярт VIP үйлчилгээ үзүүлдэг үү

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын захуудаар явж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар судалгаа хийж, худалдаачдаас мэдээлэл сонссон. Тэнгэрийн амьтан газарт буулаа гэдэг шиг энэ үйл явдал олон нийтийн шүүмжлэлд өртөж, гишүүд захаар зугааллаа гээд “БИРД” болж үнийн өсөлт буух уу гэх хошигнол ч гарав.
Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүд махны үнэ, гурилын үнээ мэддэг эсэх нь ч эргэлзээтэй. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өдөр болгон ҮСХ-ны статистик мэдээллийг харж, үнийн өсөлттэй танилцдаг гэж ярьж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хороо гэх байгууллага 7 хоногтоо 1 удаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж цахим хуудсандаа байршуулдаг. Өөрөөр хэлбэл өдөр болгон орж харах шаардлагагүй гэсэн үг. Гэхдээ тэр нь нэг их бодитой мэдээлэл биш гэдгийг захын хүн хэлээд өгнө.

“Шүүмж хүлээж авах дуртай, шүүмжлүүлэх гэж УИХ-ын гишүүн болсон” гэж попрох дуртай гишүүн маань үнэн хэрэгтээ хэлдгээсээ тэс хөндлөн хүн бололтой. Ямар сайндаа л өдөр болгон ҮСХ-ноос үнийн мэдээлэл авдаг гэж ам алдах вэ дээ. Эсвэл ҮСХ УИХ-ын гишүүн Б.Энхбаярт VIP үйлчилгээ үзүүлдэг болчихсон юм уу...
Нөгөөтээгүүр өдөр болгон мэдээлэл авдаг, барааны үнэ тэнгэрт хадчихсаныг мэддэг, мэдсээр ирсэн, мэдэж байгаа юм бол “АЛХАМ” яагаад хийдэггүй юм бэ Б.Энхбаяр гишүүн ээ.
Попроход ч бас учир бий шүү...
https://erennews.mn/article/59842
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих