📅

Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 26.8 хувиар нэмэгджээ

🕔 2021/09/29 15:09


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 8.1 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар багассан ч (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 6.1 хувиар буурсан), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.9, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 8 дугаар сард 6 хувь, 2019 оны 8 дугаар сард 8.9 хувь, өнгөрсөн оны 8 дугаар сард 2.1 хувь гарч байсан бол энэ оны 8 дугаар сард 8.9 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 нэгж хувиар нэмэгдлээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь гарсны 3.7 нэгж хувь буюу 41.6 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Инфляц энэ оны 8 дугаар сард 8.9 хувь гарсны 49.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 25.6 нэгж хувиар нэмэгдлээ. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2020 оны 8 дугаар сард 4.5 хувиар, 2021 оны 8 дугаар сард 12.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 7.9 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ өнгөрсөн оны 8 дугаар сард 0.9 хувиар, 2021 оны 8 дугаар сард 7.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.4 нэгж хувиар нэмэгджээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг хүнс, хүнсний бус бүлгээр авч үзэхэд энэ оны 8 дугаар сард хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 14.7, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 8 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв. Барааны бүлгийн үнэ 2020 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар, 2021 оны 8 дугаар сард 10.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 8 нэгж хувиар нэмэгдэж, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 8 дугаар сард 1.1 хувиар, 2021 оны 8 дугаар сард 4.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 10.9, үйлчилгээний бүлгийн үнэ 4.7 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 26.8 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 6.1 хувиар багаслаа. Өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 17.5, хонины ястай махны үнэ 17.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?