“Угаалгын машин, хөргөгчтэй гээд хүүхдийн мөнгөнөөс хасдаг байж болохгүй“
🕔 2023/04/17 13:48
УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлт иргэдээс их ирүүлж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрчээ. Тэгээд асуудлыг шийдэхдээ танил тал харж, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болжээ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих