📅

Ялгавартай олгогдох xүүхдийн мөнгө ирэх сард бууна

🕔 2015/12/29 14:55

Ирэх жилээс ялгавартай олгогдохоор болсон хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байгаа юм. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө шилжсэн байдаг юм.

Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж " Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно" гэжээ.

Арванхоёрдугаар сарын мөнгө Эрдэнэт үйлдвэрээс орж ирэх ёстой аж. Гэтэл энэ мөнгө орж ирээгүйгээс болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох сураг дуулдаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?