Ц.Туваан: УИХ-ын хаалттай цахим хуралдаанд гишүүд үг хэлэх эрхээр хангагдаагүй
🕔 2022/12/06 16:45
УИХ дахь АН-ын бүлгээс жагсаалыг онц байдал зарлаж зогсоохтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өчигдөр иргэдийн жагсаж цуглах гэсэн эрх рүү халдах гэсэн ноцтой үйлдэл гарсан. УИХ-ын чуулганыг цахимаар хаалттай хуралдуулсан гэдэг нэрийдлээр онц байдал зарлах эсэх асуудал яригдлаа.
Ардчилсан нам онц байдал зарлаж жагсаал, цуглааныг зогсоох гэсэн асуудал дээр хэзээ ч санал нийлэхгүй, дэмжихгүй. Өчигдөр УИХ-ыг ээлжит бусаар цахимаар хуралдуулсан. Хэдэн гишүүн оролцсон нь тодорхойгүй байна. Мөн гишүүд үг хэлэх эрхээр хангагдаагүй.
Ард түмэн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг мэдэх эрхтэй. Жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих