📅

Э.Батшугарыг МАХН-ын 100 гаруй гишүүнээс өөр хүн дэмжээгүй

🕔 2021/09/02 13:16

УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намууд нэр дэвшигчдээ өчигдөр /2021.09.01/ тодруулсан. 
МАН-аас 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр баталсан юм.
Мөн УИХ-ын 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Зөв хүн-Электорат эвслээс Б.Найдалаа, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвших нь тодорхой болоод байна.
Эрх баригч нам энэ удаад ямар нүүдэл хийх нь хамгийн сонирхол татсан нь асуудал байлаа. Учир нь МАХН, МАН нэгдэх  үедээ СХД-т МАХН-ын нэр дэвшигчийг өрсөлдүүлэх тохироог хийсэн гэх. Энэ тохироо зураглалын дагуу явах уу эсвэл МАН-ын уугуул гишүүд сөрөх үү гэдэг хүлээлт улстөрийн хүрээнд байв. Гэтэл тохирооны дагуу үйл явдал өрнөж, МАН-ын Удирдах зөвлөлөөс Э.Батшугарын нэрийг оруулж ирээд, Бага хурлаар батлав. Угтаа бол Бага хурлын гишүүд дэмжээгүй ч "дэмжихгүй байна" гэдэг байр сууриа илэрхийлээгүй, ирэлхийлэх боломжийг ч олгоогүй аж. 
Бага хурлын уур амьсгал дүмбэгэр болж, Э.Батшугарыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байгаа хүн МАХН-аас Бага хурлын гишүүн болсон 100 гаруй гишүүн л байсан аж. Гэвч хурлыг даргалж байсан Д.Сумъяабазар, М.Оюунчимэг нар Э.Батшугарыг нийт гишүүдийн 96 хувь нь дэмжлээ гэж зарласан байна. Харин бусад гишүүдийн хувьд заалнаас өөр хүн дэвшихнүү гэж битүүхэн хүлээлттэй байсан байна.
Бага хуралд оролцсон гишүүдийн хагас нь зааланд, хагас нь цахимаар оролцсон юм. Гэтэл цахимаар оролцож байгаа хүмүүсийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ технологийн асуудал нэрээр халхавчилсан байна. Ийнхүү Э.Батшугар Н.Энхбаяр гэдэг "лифтэнд сууж" нөхөн сонгуульд дэвших эрхээ авсан нь МАН-ын уугуул гишүүдийн дургүйцлийг хүргэж, эхнээсээ цахимд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Сануулахад, МАН-ын Бага хурал 330 гаруй  гишүүнтэй байсан ба МАХН-аас 110 гишүүн нэмж, 440 гаруй болсон билээ.

https://news.zindaa.mn/3u6u
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?