📅

Г.Занданшатар: АН-ын бүлгийнхэн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү, нам доторх албан тушаалын асуудлаа дотроо шийдвэрлэ

🕔 2022/01/14 15:41


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэгт үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийг тус бүлгийн гишүүд УИХ-ын даргаас хүсэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах аргагүй болоод гурван сар өнгөрлөө. Бид 2021 оны аравдугаар сард УИХ-ын даргад бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөх асуудлыг албан бичгээр хүргэсэн. Бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж, бүлгийн гишүүдийн олонх бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын бүлгийнхэн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын асуудлаа нам дотроо шийдвэрлэ. Дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй.
АН-ын бүлгийн гишүүдийн өргөдөлд УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гарган ирүүлсэн байна. 2021 оны УИХ-ын сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдож, бүлэг байгуулсан мэдэгдлээ ирүүлсэн. Нэгдүгээрт, Ардчилсан нам, Хоёрдугаарт, АН-ын бүлэг, 3-рт нэр бүхий гишүүд асуудлаа өөрийн дүрэм, журам, соёлынхоо хүрээнд дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?