УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасав
УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр олон нийтэд танилцуулав. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг тус намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. УИХ-ын тухай хуульд намын бүлэгт зөвхөн тухайн намаас сонгогдсон гишүүн ажиллана хэмээн заасан. Энэ дагуу Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн хурал, үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлсэн юм.
Мөн тэрбээр, “Уг хуулийн дагуу өөр намаас сонгогдоод намын харьяаллаа сольсон, бие даан нэр дэвшээд намд элссэн УИХ-ын гишүүд намын бүлгийн хуралд оролцох ёсгүй юм байна. Би УИХ-ын Хуулийн хэлтсээс лавлагаа авсан. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй” гэсэн юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих