Монголоос бусад хуучин соц орнууд төмөр замаа Оросоос бүрэн авчихсан...
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн дэд дарга Н.Ганнибал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар мэдээлэл хийж, өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Ганбат: "Хурлаар зуд болж буй аймгуудад туслах боломжийн тухай хамгийн эхэнд ярилцсан. Мөн бүлгийн хуралдаанаар төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нилээн ярилаа.
1992-1996 онд энэ төмөр замаа бид нар 100 хувь эзэмших боломж байсан. Үүнийг тухайн үедээ МАН ( тухайн үед МАХН нэртэй байсан) олонхи байсан боловч хэрэгжүүлж чадаагүй. ЗХУ-ын республик байсан бусад улс орнууд төмөр замаа бүрэн авчихсан, сайжруулчихсан явж байдаг. Гэвч манай улс энэ шийдвэрийг гаргаж чадаагүйгээсээ болж өнөөдөр дамжин өнгөрөх транзит тээврээс төмөр замаа сайжруулах талаар арга хэмжээ дорвитой авч чадахгүй байгаа.
Одоо МАН үлдэж байгаа 3 жилийн хугацаанд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн шүүхийн тухай хууль, тагнуулын байгууллагын тухай болон зэвсэгт хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ " гэв.
Мөн хурлын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан : "11 сарын 16-ны өдөр АН-ын их хурал хуралдахаар товлогдсон байсан ч бүх нийтийн бэлэн байдал зарлаж, сар гаруй хугацаанд хойшилсон. Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч бид коронавирустэй зэрэгцэн орших нь тодорхой болоод байна. Иймээс ч АН-ын 10-р их хурал 12 сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдахаар боллоо" хэмээсэн юм.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/politics-economy/116980
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих