📅

Баянхонгорт гурван хүүхдээ буудаж хөнөөсөн НОЦТОЙ ХЭРЭГ гарлаа

🕔 2021/11/25 09:47

Баянхонгор аймагт 41 настай эрэгтэй 7-14 насны гурван хүүхдээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн ... суманд амьдардаг иргэн Б гэгч архи ууж согтуурсан үедээ 7 настай, эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д болон 14 настай эрэгтэй Д нарын гурван хүүхдээ буудаж хөнөөжээ.
Дараа нь өөрийнхөө толгойн тус газраа буудаж, амиа хорлосон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Эл хэрэг өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед гарсан бөгөөд хэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. 
Урьдчилсан байдлаар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?