Цагдаагийн саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарлаа
🕔 2016/08/12 09:43
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай Б гэгч цагдаагийн байгууллагын саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.Тодруулбал,Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б гэгч архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьсан учир аав нь түүнийг цагдаагийн байгууллагад дуудлага өгч баривчлуулсан байна. Саатуулах байранд авчирч хийсний дараа тэрээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байсанд цагдаагийн алба хаагчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн аж. Хэрэг гардаг өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас баржээ. Одоогоор байдлаар энэ хэргийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих