Нью-Йоркийн 160 жилийн түүхтэй эртний сүм шатжээ
АНУ-ын Нью-Йорк хотод байрлах 160 жилийн түүхтэй Ортодоксын Христийн сүм өнгөрөгч бямба гарагт /04.30/ галд автаж, бүхэлдээ шатсан байна. Гал 19 цагийн орчимд Манхаттаны 25-р гудамжны Гэгээн Савагийн сүмд гарч эхэлсэн аж.
Одоогоор юуны улмаас гал гарсан нь тодорхойгүй байна гэж Нью-Йоркийн Холбооны мөрдөх товчоо мэдэгдлээ. Гал гарсан өдөр сүмийнхэн Ортодоксын Улаан өндөгний баярыг тэмдэглэж байсан нь хэн нэгэн гал тавихад хүргэж байж магадгүй гэж тус сүмийн хүмүүс үзэж байгаа юм.
Гэхдээ Холбооны мөрдөх товчоо гал гарах үед барилга дотор хүн байгаагүй гэж мэдэгджээ. Сүмд гарсан галыг 170 гал сөнөөгч унтраасан байна. Дашрамд дурьдахад, Нью-Йоркийн Ортодоксийн сүм нь хамгийн эртний дурсгалт сүмүүдийн нэгд тооцогддог бөгөөд анх 1850 онд баригдаж байжээ.
скачать dle 12.0