📅

Цэргийн штабаас шинэ жилийн анхны бэлгийг түгээлээ

🕔 2015/12/25 09:30

Долоо хоног бүрийн Баасан гарагт аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд "Мэдээллийн цаг”-аар дамжуулан төрөл бүрийн мэдээллийг хүлээн авдаг. Энэ удаад аймгийн Цэргийн штабаас шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан уг баярын тухай сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр өвлийн өвгөн, цасан охины хамт хүрэлцэн ирж ая дуу өргөн, хэлтэс албадуудад шинэ жилийн анхны бэлгийг гардуулан аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ. Дашрамд дурьдахад анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байжээ. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас үүдэлтэй гэнэ.  Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдэж, үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид шинэ жилийг баяр болгон тэмдэглэсэн байна. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийдэг байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, тэмдэглэж эхэлсэн аж. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн юм байна. Гэхдээ барууны орнуудын хувьд Зул сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг бол  манай улсад католик шашин тийм ч өргөн дэлгэрээгүй учраас 12 дугаар сарын 31-нд шинэ жилээ угтахаар өргөн дэлгэр баярлан тэмдэглэдэг билээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?