📅

Б.Лхагвасүрэн : 50, 100 мянгатын дэвсгэрт инфляцад нөлөөлөхгүй, ханшинд дарамт үүсгэхгүй

🕔 2021/10/22 16:30


УИХ-ын нэгдсэн чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцыг 6 хувийн голчтой +/- 2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах зорилтыг дэвшүүлж, эдийн засгийн өсөлтийг 5.9 хувь, арилжааны банкны зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулах зорилтыг тавьжээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

-УИХ-ын Д.Ганбат: Бид арилжааны банкуудыг нээлттэй компани болохоор хууль баталсан. Энэ ажил ямар ахицтай байна вэ. Банкны эзэд өөр бизнес эрхэлж болохгүй болсон, энэ хэрэгжиж байна уу. Монголбанк том мөнгөн дэвсгэрт хэвлэх үү, Оюу толгойн орлого Монголоор дамжиж байна уу, алтны роялти нь хэд байна вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Нэгдүгээр сард Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд нээлттэй компани болох боломж бүрдсэн. Ялангуяа таван том банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал арилжаалах ёстой. Ирэх оны долдугаар сарын 1-нээс өмнө системийн нөлөө бүхий таван хувьцаагаа арилжаалах бэлтгэлийг хангаж байна. Банкууд хувьцаа гаргах төлөвлөгөөгөө СЗХ, Монголбанкинд ирүүлсэн.

Алтны роялтигийн гадаад, дотоод гэж ялгахгүй, нийтээрээ 5 хувиар төлөөд явж байгаа.
Дубайн гэрээний дагуу Оюу толгойн данс заавал Монгол Улсад байх шаардлагагүй гэдгээр орлого гадаадын банкуудаар дамжиж байгаа. Харин гүнийн уурхайн санхүүжилтийн данс төгрөгөөр дотоодын банкуудаар дамжиж байгаа.  Орлогоо олдог данс гадаадад байна.
Монгол Улсын хувьд хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 20 мянгатынх. Бид мөнгөн дэвсгэртийн судалгааг байнга хийж байна. 20 мянган төгрөгөөс дээш  мөнгөн дэвсгэрт гаргахад эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Тодруулбал, 50, 100 мянган төгрөгийн дэвсгэрт гаргахад худалдан авах чадвар унахгүй, инфляцад нөлөөлөхгүй, ханшинд дарамт үүсгэхгүй бүх нөхцөл нь бүрдсэн гэдэг судалгааны үр дүн гарсан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?