📅

Үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр худалдах өдөрлөг болно

🕔 2021/10/11 19:00


Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр буюу “Гараас-гарт” худалдан авах ховор боломжийг олгож буй нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 12-14-ний өдөр Сүхбаатарын талбайд болно.Өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэлийн ноос ноолууран эдлэл, арьс ширэн болон эсгий ширмэл гутал хувцас, гэр ахуй, гоо сайхан, модон эдлэл гар урлалын бүтээгдэхүүнээс гадна өвлийн улиралд амин дэм нөхөж, дархлааг дэмжих төрөл бүрийн ургамлын цай, эмийн ургамлууд, цэвэр зөгийн бал, сүү цагаан идээ, үндэсний хэв маяг шингэсэн  бэлэг дурсгалын зүйлсийг нэг дороос худалдан авах боломжтой.

Уг өдөрлөгт Улаанбаатар хотын есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 130 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Мөн НЖДҮҮДТөвтэй хамтран ажилладаг Олон Улсын HIS mongolia ХХК, Монгол-Японы төв, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ зэрэг байгууллагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ба Оюуны өмчийн газар, Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮҮДТөвийн мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдардаг ба үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянган иргэн  жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгчид байдаг.
Маргаашаас эхлэх үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөгтэй холбоотой мэдээллийг 9973-3388, 8910-3484 дугаараас лавлах боломжтой юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?