“Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаагаар 230 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө зохион явагддаг “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа 23 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.Нийт 5 аймгийн 27 ААНБ, 120 гаруй өрхийн үйлдвэрлэгч оролцсон тус үзэсгэлэн худалдааны үеэр 230 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийсэн талаар зохион байгуулагч Эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэв.
Уламжлал ёсоор шилдэг байгуулга, өрхийн үйлдвэрлэгчдийг тодруулдаг.
Энэ удаагийн шилдэг стэндтэй оролцогчоор “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн баг шалгарсан аж.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэрэмжит өргөмжлөлөөр “Мөнх Аялгуу” ХХК-ийн органик хүнсний дэлгүүр, Үзэсгэлэн худалдааны нэрэмжит өргөмжлөлөөр “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК, “Батбүрэн толгой” ХХК, Архангай аймгийн Чулуут сумын иргэн Х.Рэнцэнсамбуу, Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б.Энх-Амгалан, “Дархан нэхий” ХХК, “Бенафит” ХХК, “Сэтгэл шингэсэн үйл” нөхөрлөл тус тус шагнагджээ. Харин 2019 оны Манлай бүтээгдэхүүнээр “Сая сая баялаг”ХХК, “Мөнхөд Мандаг” ХХК, Дархан сумын 15 дугаар багийн иргэн Г.Хашцэцэг, “Эгшиглэн Хорго” ХХК, “Дархан ширэн урлал” ХХК, “Дархан ариун ундарга” ХХК, “Милко”ХХК, “Дархан гэрэл” ХХК, “Тэс Оргил”ХХК шалгарсан байна. Цагаан сар үзэсгэлэн худалдааны шилдгийг шилдэг Гра при бүтээгдэхүүнээр “Мөнх Ундрам хүнс” ХХК шалгарсан аж.
Дашрамд тус үзэсгэлэн худалдаагаар Монгол үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөргөний даалин, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа гээд сар шинийн баярын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэнээр давуу талтай болсон ажээ.
Л.Эрдэмт
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих