📅

Токио ба цар тахал

🕔 2021/07/29 09:38
 
Дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний хүнд хэцүү нөхцөл байдалд үргэлжилж байгаа Токиогийн олимпын эргэн тойронд юу болж байгааг олон улсын хэвлэлүүдээс тоймлон хүргэж байна.
 
Халдварын тохиолдол анх удаа 3000-д хүрлээ
 
сонин mn
 
Олимпыг зохион байгуулагч Токио хотод өчигдөр  “КОВИД-19”-ийн тохиолдол анх удаагаа хамгийн олон буюу 3000-д хүрч эмнэлгүүдэд ачаалал үүсгэж байна гэж хотын хэвлэл нь мэдээлэв. Урьд өмнө үзэгдээгүй нөхцөлд явагдаж байгаа олимпын тэмцээнд Японы тамирчид илүүрхэж байгаа ч халдварын огцом өсөлт танхимуудыг үзэгчгүй болгож, урам зоригийг мохоож магадгүй нөхцөлд байгааг бичиж эхэллээ. Мөн халдварын энэ өсөлт өнгөрсөн есдүгээр сараас хойш хамгийн бага дэмжигчдийн тоотой яваа Японы ерөнхий сайд Ёшихидэ Сугад энэ жилийн сонгуулийн өмнө хүндхэн асуудал үүсгэх магадлалтай байна.
Долдугаар сарын 19-нд Японы эрүүл мэндийн яам “КОВИД-19”-ийн эсрэг боловсруулсан анхны эмийг хүлээн зөвшөөрсөн юм. Уг эм бага болон дунд түвшний өвчлөлтэй хүмүүст зориулсан бөгөөд эмэнд ашиглагдсан эсрэг биет нь өмнө нь АНУ-ын хуучин ерөнхийлөгч Доналд Трампыг эмчлэхэд ашиглаж байсантай адил биет ажээ. Тэрхүү эмийг АНУ-ын биотехнелогийн компани “Реженерон” боловсруулсан билээ. 
 
Тамирчид сэтгэл зүйн асуудлаас болж тэмцээнээс гарч байна
 
сонин mn
 
АНУ-ын нэрт гимнастикч Саймон Байлс уржигдах тэмцээнээсээ гарсан нь тамирчдыг гайхшруулсан. Тэгвэл тэрээр  өчигдөр  хүч үзэх байсан спортын гимнастикийн ганцаарчилсан бүх төрөл дэх тэмцээнээ дахин орхив. Байлс энэ шийдвэрийг гаргахдаа сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд гэж тайлбарласан бөгөөд зохион байгуулагчид ч түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагаа илэрхийлэв. Теннисийн тамирчин Наоми Осака, мөн Байлс хүртэл тамирчдад тулгардаг дарамт шахалтыг дурьдан олны дунд дэлхийн спортын алдартнууд хангалттай сэтгэл зүйн дэмжлэг авдаг эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Осакагийн хувьд өнгөрсөн мягмар гарагт анхны тэмцээн дээрээ ялагдсан бөгөөд тэрээр гурван жилийн турш сэтгэл гутралын өвчнөөр шаналж байгаагаа дэлгэсэн юм.
 
Олимпын холбогдолтой бүтээгдэхүүний эрэлт эрс ихсэв
 
сонин mn
 
Олимпын албан ёсны бүтээгдэхүүн болох энгэрийн тэмдэг, алчуур, хүүхэлдэй зэрэг нь борлуулалт өндөр байна. Эхний өдрүүдэд борлуулалт төдийлөн сайн биш байсан бол Японы тамирчид олимпын медаль авах тусам худалдан авалт нэмэгдэж байгаа аж. Зохион байгуулах комиссын хэлснээр, эдгээр дэлгүүрүүд нээлтийн үйл ажиллагааны дараагаар дэлгүүрийн системийн гацалтаас болоод түр хаалттай байжээ. Тухайлбал өнгөрсөн ням гарагт Японы ах дүү тамирчид Химүфи, Ута Абэ хоёул нэгэн өдөр алтан медалийн эзэд болсон. Яг энэ үйл явдлын дараагаар олон эцэг эх хүүхдээ дагуулан Токиогийн нэрийн дэлгүүрүүдийг онгойхыг хүлээн урт дараалал үүсгэж байв.
 
Халуун өдрүүд, аадар бороо, хар салхи
 
сонин mn
 
Халуун орны хар салхи өнгөрсөн мягмар гарагаас Токиог чиглэсэн. Ингэхдээ усан гулгалтын тэмцээнчдийг давалгаагаар ташуурдан мэндчилж, бусад олимпын үйл ажиллагаануудыг ч бас бороо салхиар бусниулсан байна.
Олимпын зохион байгуулагчид хүчтэй салхинаас үүдэн сэлүүрт завь, байт харвааны тэмцээнийг хойшлуулахаар шийдэв. Непартак халуун орны хар салхи цагт 108 км-ын хурдтай Токиог дайран өнгөрч байна.  Японд жил бүрийн долдугаар сард бороотой холбоотой олон төрлийн гамшигт үзэгдэл үүсдэг. Энэ жил ч мөн тийм үзэгдэл болж Шизоука дүүргийн Атамид гамшигт газрын нуранги эхэлсэн. Бороо дууссаны дараагаар хэт халуун болно гэж цаг уурчид нь хэлж байна. Японы цаг агаарын албаны ажиглалтаар өнгөрсөн арван жилд Японы хур тунадасны хэмжээ болон дулааны температур их хэмжээгээр өссөн байна.
 
Олимпын эсрэг хөдөлгөөн дахин хүчээ авав
 
сонин mn
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом цар тахлын үед Токиогийн олимпыг зохион байгуулж дэлхий дахинд урам өгч байгаад Япон улсад талархал илэрхийлжээ. Гэвч олимп эхэлсэн өдрөөс хойш Токио хотын захиргааны ордны өмнө олон түмэн цугларч энэ удаагийн олимпыг цуцлахыг шаардаж байгаа. “Олимп Үгүй 2020”, “Олимпын гамшгийн эсрэг нэгдэл” гэх мэт Японы нийт найман байгууллага оролцож байгаа юм. Үүнтэй адил эсэргүүцлийн жагсаал 2024, 2028 оны олимпын зохион байгуулагч хот болох Парис, Лос Анжелест ч мөн өрнөж байна. Токиогийн жагсаалын үеэр жагсаалын зохион байгуулагчид “КОВИД-19” халдвар нэмэгдсээр байхад олимпын тэмцээнийг үргэлжүүлж байгааг шүүмжилж байна. Мөн олимпын танхимыг барихын тулд Касумигаока хорооллыг хохироосон, мөн 10 жилийн өмнөх цөмийн гамшгаас Фукушима хот одоог хүртэл сэргээгүй байгаа бөгөөд олимпын тэмцээн хотыг сэргээнэ гэж ард түмнийг хуурч байна гэж үзэж байгаа аж.
 
Г.Мичидмаа
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?