📅

Японы Засгийн газар нэг сарын хугацаатай онц байдал зарлахаар төлөвлөж байна

🕔 2021/01/07 18:52

Японы засгийн газар өнөөдөр коронавирусын тархалтыг зогсоохын тулд Токио болон хөрш гурван муждаа онц байдал зарлах шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Энэхүү шийдвэр нь баасан гаригаас хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
Ерөнхий сайд Суга Ёшихидэ лхагва гарагт коронавирусын эсрэг хариу арга хэмжээг хариуцан ажиллаж буй эдийн засгийг сэргээх сайд Нишимура Ясутоши, Эрүүл мэндийн сайд Тамура Норихиса нартай уулзжээ. Засгийн газар мэргэжлийн зөвлөхүүдээсээ санал авсны дараа коронавирусын эсрэг ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэр гаргах аж.

Суга сайд Токио болон түүний ойролцоох Канагава, Сайтама, Чиба мужуудыг хамран хэрэгжүүлэх арга хэмжээг нарийн боловсруулах ажлаа түргэтгэхийг сайд нарт даалгав.

Засгийн газар ресторан, цэнгээний газар дахь халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зэрэг хязгаарлагдмал болон төвлөрсөн хандлагыг хэрэгжүүлж магадгүй байна. Түүнчлэн Токио болон гурван мужийн захирагчид ажлын цагийг бууруулахаас татгалзсан тохиолдолд энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нэр болон бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжийг олгох тухай захирамжийг шинэчлэн хэлэлцэж байгаа аж.

Мөн Засаг дарга нарын хүсэлтээр, эрт тарж байгаа хоолны газар тус бүрт олгох дэмжлэгийг 60,000 иен буюу өдөрт ойролцоогоор 580 доллар болгож нэмэгдүүлэх хувилбарыг судалж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Като Катсунобу хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Засгийн газрын хүсэлтийг харгалзан үзэж, биелүүлэх бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд дэмжлэгийг нэмнэ гэжээ.

Мэдээж ард иргэдийг шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг уриалах байх. Түүнчлэн аливаа арга хэмжээнд оролцох үзэгчдийн тоог тухайн талбайн багтаамжийн тал хувь буюу 5000 хүртэлх хүний тоогоор хязгаарлах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Японы Засгийн газар халдварын эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол алсаас ажиллах гэж үздэг. Тиймээс байгууллагууд ажилчдынхаа тоог 70 хувиар бууруулах саналыг компаниудад тавьж магадгүй гэж Нишимура сайд мэдэгдэв.
Эх сурвалж: www3.nhk.or.jp
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?