ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД СОШИАЛ СҮЛЖЭЭ АШИГЛАХЫГ ХОРИГЛОВ
Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна.
Тэд Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгажээ.
Зууны мэдээ
Т.Батсайхан




























































































