📅

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 6 дахин өсчээ

🕔 2026/04/20 12:30

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 6 дахин өсчээ

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:

▪️ Мопедтой зорчих үедээ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн

▪️ Скүүтертэй зорчих үедээ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

▪️ Сурронтой зорчих үедээ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

▪️ Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

▪️ Явган зорчих үедээ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5% (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5% (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Мөн 4.2% (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.

Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0% (13) толгойн гэмтэл, 25.0% (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6% ( шагай болон тавхайн гэмтэл, 8.3% (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3% (4) тохой болон шууны гэмтэл, 6.3% (3) хэвлийн гэмтэл, 6.3% (3) мөр болон бугалганы гэмтэл, 2% (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

 

https://www.unuudur.mn/a/281273

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?