Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо
🕔 2026/04/23 10:33

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр/2026.04.22/ хуралдлаа. Хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжжээ.
Ийн УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих

























































































