📅

Ё.Отгонбаяр: Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогчидтой гэрээ хийгээгүй

🕔 2018/05/08 09:44

Ё.Отгонбаяр: Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогчидтой гэрээ хийгээгүй

 

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй гэдгийг мэдэгдлээ. Монголын компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй учир төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй аж. Энэ талаар Элчин сайд Ё.Отгонбаяр "АНУ-д очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан.

Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох хэрэгтэй. Аль нэг компани бүртгэж авбал танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексикээс 100-хан ам.доллараар ажиллах хүч оруулж ирж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байна. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог хайн ажиллаж байна” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?