Үндсэн хэлээ сэргээе!
Үндсэн хэлээр өвөг дээдэс үр хойчсыг холбоно. Гэмтэлтэй гэр бүлийн хэлээр уг холбоог тасална. С.Сэргэлэн
Мань, узай өвгөөс бидэнд үлдээсэн, Хүннү-монгол эх бичгээ тайлсан. Өдгөө уншигч та бүхэнд эх хэл, эх бичгээ хүргэх үүрэг хүлээж байна. Хүннү-монгол хэлээр бичигдсэн Түрэг, Уйгур өвөг дээдсийн хадны бичээсүүдийг сэргээхэд надаас багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл гарсан. Өнөөдөр тайлах их ажлын цаана гарсан надад хийсэн судалгааныхаа явцыг эргэж харахад хоёр шаттай байжээ. Эхний шат хамгийн бэрх, хамгийн "мах идсэн”, шантармаар, эргэлзээ төрүүлсэн цаг хугацаа байсан. Үүний гол учир хадны бичээсэнд биш, надад байжээ. Мань өнөөгийн монгол хэлээ үндсэн хэл гэж билирээд хадны бичээсийг уг хэлээрээ хэмжээд байжээ. Өнөөгийн бидний хэл ихээр гэмтсэн гэр бүлийн хэл гэж сэхээрснээр судалгааны хоёрдугаар шат эхэлж, уг ажилд эргэлт гарсан. Тиймээс өнөөгийн бидний гэр бүлийн хэл яагаад ийм өссөн хурдаар гэмтэж байгааг танд товчоор өгүүлье.
ГЭР БҮЛИЙН МОНГОЛ ХЭЛЭЭ СҮҮЛИЙН ДАЛАН ЖИЛ ГЭМТЭЭСЭЭР.
Кирилл тэмдэгт бусад тэмдэгтийн адил буруу үгүй. Эх хэлнийхээ мөн чанарыг билирээгүй, кирилл тэмдэгтийг яаж засахыг сэхээрээгүй хүмүүс, орос хэлний мөн чанар, зүй тогтолд зассан кирилл тэмдэгтийг шууд монгол төрийн бичиг болгов. Ингэснээр "Ланд круйзор 200”-д "Лада”- ийн мотор тавьсантай, нэгдүгээр ангийн охинд ээжийнх нь гутлыг өмсгөсөнтэй ижил үйл болов. Машин зогсож, хөл холгов. Хүннү-монгол хэлний мөн чанартай шинэ бичиг зөрчилдсөнөөр хэл ихээр гэмтсээр.
АМНЫ ХАЙРЦАГ ИНГЭЖ ЭВДРЭВ.

ҮЙЛТ ХЭЛБЭРИЙГ ҮГҮЙ ХИЙВ.
Ном ноднин бичигтсэн. Ном ирэх жил бичигтэнэ, дуусгагтана. Үгс өгүүлэлтсэн. Үгс өгүүлэлтэнэ. Амны хайрцаг ингэж эвдэрсэн биш эвтэрсэн болно.Үйлт хэлбэрийг үгүй болгосноор дөрвөн мянганд бичиг үсэгтэй байсан монголчуудын хэлийг даацгүй болгов.
ЗҮЙ ТОГТООЖ (ЗӨВ ТОГТООЖ) ЧАДАХАА БОЛИВ.
Хүннү-монгол хадны бичээсээ харийнх гэж тооцсоор, Монголын нууц товчоог сэргээж чадаагүйгээс эх сурвалжийн хомсдолд оров. Эх сурвалжийн хомсдолоос болж хэлийг байнга засаж залж байдаг зөв тогтоох ажил зогсов. Хүмүүс дураараа өгүүлснээр буруу тогтоолт эхлэв: Чи гараад ир. Би чамайг машинаараа дайраад, дараа нь манай авгай, хүүг дайраад авъя. Машинд дайруулсан хүн үхдэггүй юм аа гэхэд гэмтэнэ.

ХАРЬ ДҮРМИЙГ ИМПОРТОЛСНООР ХЭЛНИЙ ДАРХЛАА ҮГҮЙ БОЛОВ.
Тийн ялгалыг буруу нэршиж, буруу ангилав. Цагийн нэршлийг буруу нэршиж, цагийн ялгарал бүдгэрэв. Ная, ерээд онд буруу өгүүлж, зөв ойлгодог байсан бол өдгөө буруу өгүүлэн тааж ойлгох болов. Улаан малгайт үлгэрээс:
.jpg)
Улаан малгайтыг тээрэмд ч хүрч амжаагүй байхад чоно хэдийн эмээгийнх нь байшинд ирээд хаалгыг нь тогшив.
Улаан малгайтыг гэж бичихээр улаан малгайтыг барив гэх мэт ямар нэгэн үйл түүнд очсон байх ёстой. Ийм зүйл болсонгүй. Чоно хэдийнэ эмээгийнх нь байшинд ирээд гэдэг нь чоно байшин дотор байна гэсэн утгыг заана. Байшинд байгаа чоно хаалгыг дотор талаас нь тогшив уу? Зөв өгүүлбэр нь: Улаан малгайт тээрэм рүү хүрэх зуур чоно түүний эмээгийн байшин руу очиж хаалгыг нь тогшив.
ДҮГНЭЛТ:
Хэл зөвхөн бидний сэтгэж бодсоныг хүргэдэг хэрэгсэл биш, сэтгэл бодлыг бүрэлдүүлдэг чухал хэрэгсэл. Гажсан хэлтэй манай үр хүүхэд оюун билгээр яаж хөршүүдтэйгээ хорин нэгдүгээр зуунд өрсөлдөх юм. Узай дээдэс "Эрдмийн дээд толь” гэж захисан. Үндсэн хэлээ ариг байлгахаар бодол сэтгэл хурц болно гэсэн утга. Өнөөдөр монголчуудын хэл импортын дүрэмчдийн гарт байна. Дүрэмчид хоорондоо "Лүд”, "Лад” гэж талцана. Дүрэм бол тэмдэгтийг хэрхэн хэрэглэх тухай дундын тохироо. Дүрэмнээс хэл бий болохгүй. Өнөөгийн импортын дүрмийг солихгүй бол хэл мөхсөөр байна. Өнөөгийн охор, гэмтэлтэй хэлээр Монголын нууц товчоо, Хадны бичээс үл уншигтана. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. "Сэргэлэн интернэйшнл экспедишн”.
Өмнөх нийтлэлийг 1 2 3 4 5 6 7 8 дарж уншина уу...
Sergelen international expedition



























































































