📅

АШИГЛАЛТАД ОРООД ЖИЛ Ч БОЛООГҮЙ ЗАМ ШАР УСНЫ ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРЧЭЭ

🕔 2018/03/27 09:14

АШИГЛАЛТАД ОРООД ЖИЛ Ч БОЛООГҮЙ ЗАМ ШАР УСНЫ ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРЧЭЭ

 

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер буужээ. Тухайлбал, Дулаанханы  дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ шар усны үер бууж, их хэмжээний эвдрэл үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Замын цагдаагийн  алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.


Дашрамд мэдээлэхэд, Дулаанханы дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр хүртэлх хатуу хучилттай автозамыг өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад оруулж байжээ. Гэсэн хэдий ч ашиглалтад ороод нэг жил ч болоогүй энэхүү зам шар усны үерийн улмаас ийн эвдрэл үүсчээ.













скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?