📅

Замын-Үүд рүү экспресс галт тэрэг явж эхэлжээ

🕔 2024/04/04 21:26

Замын-Үүд рүү экспресс галт тэрэг явж эхэлжээ 

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн экспресс галт тэрэг 20:30 цагаас явж эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өгсөн мэдээллээр долоо хоногийн Даваа, Баасан гарагт дээрх цагийн хуваариар үйлчилж байгаа аж. Тодруулбал, орой 20:30 цагаас Улаанбаатараас хөдөлж 08:30 цагт Замын-Үүдэд ирэх юм. Тасалбарын хувьд, унтлагын вагон том хүн 59400 төгрөг бол хүүхэд 24200 төгрөгийн үнэтэй.

Сануулахад, бусад өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40, 07:20 цагийн хуваариар галт тэрэг явж байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?