📅

ОБЕГ: 13.00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайж байна

🕔 2021/03/15 19:23
  Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна.Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Мөн  салхи шуурганы улмаас Архангай аймагт-1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?