📅

Сар шинийн өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 187 зөрчлийг илрүүлжээ

🕔 2021/02/15 15:56

 

Энэ сарын 11-15-ны өдрүүдэд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187  зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал: 

  • 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим ЧД-н 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн.
  • 2021.02.11-ний өдөр 04:30 цагийн орчимд ЧД-н 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.

Хоёрдугаар сарын 11-15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон  зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.02.11-ний өдрийн 13.00 цагийн орчимд Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд Нүүдэлчин маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай эрэгтэй Б-н амь хохирсон.
  • 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон.
Нийт иргэд, жолооч нартаа анхааруулахад: МУ-ын ЗГ-ын энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар  шилжсэн” байгаа тул үйл ажиллагааг хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

й
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?