Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ны асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!
Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байсан 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга баригдах явцдаа нурж унасан явдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Тухайн барилгыг улсын төсвөөс тэрбум 228 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр "Хэрмээдэй" гэх компани гүйцэтгэтгэж байсан бөгөөд барилгын явц 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байсан гэх мэдээлэл бий.
Барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй, ажлын хариуцлага алдагдсан, барилгын ажлыг стандарт нормын дагуу гүйцэтгээгүйгээс болоод Дундговь аймагт Барилгын салбарын нэр хүнд унаж байна. Тэнд ажлын хариуцлага гээч зүй алга. Түүнчлэн барилга бол хамгийн өндөр хариуцлагыг шаарддаг эмзэг салбар. Тийм ч учраас улсаас хөрөнгө оруулалт хийж буй барилгын ажлыг туршлагатай компаниудын дунд тендер зарладаг.
Харин аймгийн соёлын төвийн барилгыг чанар стандартын дагуу гүйцэтгэж чадахгүй байгаа компани улсаас хөрөнгө оруулалт хэрхэн татаж тендерт шалгарсан байх вэ? Барилгын салбарын нэр хүндийг уландаа гишгэлж, хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудалд хөнгөн хуймгай хандсан "Хэрмээдэй" ХХК-д хэрхэн хариуцлага тооцох вэ салбарын сайдаа?!
Түүнчлэн аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналт болон холбогдох албаныхан ажлаа хариуцлагатай хиймээр байна. Улсын төсөв барилгын салбарынхны тоглоод хаяах тоглоом биш шүү.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих