А.Амбасэлмаа: Иргэд ханиадны шинж тэмдэг илрэнгүүт эмнэлгээр явалгүй өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй байна
Иргэд ханиадны шинж илрэнгүүт эмнэлгээр явж, эмнэлгээр явахдаа маш олон кабинетаар үйлчлүүлж байгаа тохиолдол сүүлийн батлагдсан тохиолдлуудаас ажиглагдаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Иргэд хүндэрсэн хойно нь эмнэлгээр явж, олон кабинетаар үйлчлүүлж байна. Ханиадтай адилхан шинж тэмдэг илэрнэ. Хамар битүүрэх, толгой өвдөх, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, халуурах, амт үнэр мэдрэхгүй байх. Тиймээс маш яаралтай өөрийнхөө харьяа өрхийн эмнэлэг рүү ярьж, олон хүнтэй уулзахгүй, олон хүнтэй хавьтал болохгүй өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Эмнэлгээр явахаа зогсоох хэрэгтэй. Бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах маш өндөр. Ханиад томуу гэж бодоод эндүүрч яваад халдвараа хүндрүүлж байна. Худалдаа үйлчилгээний төв нээгдлээ гээд худалдаа үйлчилгээний төвүүдээр яваад байх хэрэггүй" гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих