📅

ШӨХТГ: Зохиомол хомсдол үүсгэж, бүтээгдэхүүний үнэ нэмсэн тохиолдолд 20 хүртэлх сая төгрөгөөр торгоно

🕔 2020/11/11 11:51
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ улсын онцгой комиссоор гаргасан онц байдлын дэглэмийн өдрүүдэд хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, гурил зэрэг бүтээгдэхүүний өртгийг нэмсэн худалдаа үйлчилгээ эрхлэгчийг хуулйн зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах талаар цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр "Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШААРДАЖ байна.Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэв

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?