📅

Имарт-д 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа

🕔 2020/03/14 16:17

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлт, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон. Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Имарт дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Имарт дэлгүүр нь гуравдугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна. Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь Имарт дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?