Чөлөөт бөхийн тамирчин П.Өнөрбатыг 2015 оны "Онцлох хүн"-ээр өргөмжлөв
Энэ
оны Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
хүртсэн амжилтаараа "РЕО-2016” Олимпын эрх авсан Дархан хотын унаган хүү
П.Өнөрбатыг Дархан хот байгуулагдсаны 54 жилийн ойн баяраар 2015 оны
"Онцлох хүн”-ээр шалгаруулж өргөмжлөл гардууллаа.
Уг өргөмжлөлийг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга М.Энхболд нар түүний багш Монгол улсын Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч Ц.Баярсайхан нарыг мөн уг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг хамтатган гардуулж их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмэр болон Дархан-Уул аймгийнхаа нэрийг дэлхий дахинд гарган алдаршуулж яваад нь талархаж байгаагаа илэрхийлж цаашдын спортын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ.
Б.Норовсамбуу
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих