Эм ханган нийлүүлэх гурван байгууллага шалгалтад бүдэрчээ
🕔 2020/08/04 11:02
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ удаад эм ханган нийлүүлэх гурван байгууллагад шалгалт хийхэд агуулахад хадгалж байсан бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй зөрчил илэрсэн байна. Мөн ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө, чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, эмийн гаж нөлөө чанар аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнийг томилоогүй, эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал их байжээ. Иймд илэрсэн алдаа дутагдлуудыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих