📅

Ц.Сэргэлэн генерал “Дорнодчуудын хамгийн зөв сонголт” мөн

🕔 2020/06/22 10:32


Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян хэмээн нэгэнтэй шүлэглэж монголчуудыг сэрээсэн хүн бол эрхэм яруу найрагч Зундуйн Дорж билээ. 
Тэгвэл эл шүлгийн нэгээхэн хэсэг болсон эх орны минь “Дархан хил”-ийг сахин хамгаалахад хилчин баатруудын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.
Тэдгээр баатруудын нэг бол өдгөө УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж буй  хилийн цэргийн командлагч асан Дорнод нутгийн унаган хүү хошууч генерал Ц.Сэргэлэн билээ. Дорнод аймгийн иргэд сонгогчид өнөөдөр  чин шударга, чадварлаг хүнийг энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгохыг хүсэж байгаагаа дуу нэгтэйгээр илэрхийлж байна.
Тэр үүднээсээ хоймор нутгийн иргэд сонгогчид маань хошууч генерал Ц.Сэргэлэнг дэмжихээ илэрхийлж, түүнийг “Дорнодчуудын хамгийн зөв сонголт” хэмээн үзэж байгаа нь туйлын аз завшаантай хэрэг болж байна. 
Тийм болохоор нийт Дорнодчууддаа хандаж хэлэхэд улс орноо авилагын балчиг намгаас салгаж, эх орноо хөгжүүлэх шударга үйлст зөв хүнийг дэмжиж, УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж буй хошууч генерал Цэдэвийн Сэргэлэнг сонгохыг та бүхэндээ дуу нэгтэйгээр уриалж байна. 
Ж.Бат 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?