📅

Хөдөлмөрийн яармагт 70 ажлын байрны захиалга иржээ

🕔 2016/03/21 12:03
PDF version

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсэс зохион байгуулсан хөдөлмөрийн яармаг болж өнгөрөв. Уг яармагийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж холбогдох хууль тогтоомжуудыг иргэдэд мэдээлж сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэж зуучлах зорилгоор байгуулжээ.

Өнгөрсөн жил яг өдийд зохион байгуулсан хөдөлмөрийн яармагт 300 гаруй ажлын байрны захиалга ирж байсан бол энэ удаа 70 гаруй ажлын байрны захиалга авсан байна. Энэ нь улс орны эдийн засаг хямарч уул уурхай барилгын компаниудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотойг гэж албаны хүмүүс хэллээ. Гэсэн хэдий ч аймгийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих орон нутагтаа гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болох "Дарханы хөгжил” эдийн засгийн форум гэдгийг яармагийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлсэн үгэндээ онцлов. Мөн үеэр холбогдох яамны мэргэжилтнүүд шилэн данс,  татварын хуулийн нэмэлт өөрчлөлт, аж үйлдвэрийн салбарт холбогдох хууль тогтоомж хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүдэд өглөө. Өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг олгож 2000 гаруй ажлын байранд иргэдийг зуучилсан талаар аймгийн Хөдөлмөрийн Хэлтсийн дарга Д.Соёлмаа хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Харин захиалгат ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах хүрээнд өнгөрсөн онд нийт 2100 гаруй иргэн ажлын байртай болсон бол оны төгсгөлд ажилд зуучлагдсан иргэд ажлын байрандаа тогтвортой байгаа эсэхэд хяналт хийхэд 98 хувь нь тухайн ажлын байрандаа ажилласан хэвээр байгаа аж.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?