📅

Канад Дархантай газар тариалангийн салбарт хамтран ажиллана

🕔 2016/03/17 08:48

Канад улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Дуглас Р.Бингеман Дархан-Уул аймагт айлчлав. Канадын элчин зөвлөхийг аймгийн Засаг дарга А.Энхболд аймгийн ЗДТГ-ын "Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд хүлээн авч албан уулзалт хийлээ.

Дархан хот нь 1961 онд ЗХУ, Болгар, Чех, Польш, Унгар, Германы техник, эдийн засгийн тусламж болон тэдгээр улсын мэргэжилтнүүд, Дарханчуудын нөр их хөдөлмөрөөр ах дүүсийн Найрамдлын хот байгуулагдаж байсан түүхтэй. Тэрхүү сайхан харилцааг дахин сэргээх бусад улс орнуудтай найрамдалт харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа аймгийн Засаг дарга илэрхийлээд Монгол-Канадын найрамдлыг орон нутагт өргөжүүлж улмаар Канадын аль нэг хоттой "Эгч дүү” хот болох хүсэлт тавилаа. Монгол, Канад хоёр улсын цаг агаар ижил төстэй иймд газар тариалангийн салбарт хамтарч ажиллах боломжтойн дээр ялангуяа богино хугацаанд ургадаг соортыг Дархан хот дахь Ургамал, Газар Тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэж тус аймагт нэвтрүүлэхээр Канадын тал зорьж байгааг хэллээ. Мөн үеэр Канад Улсын Элчин сайдын Яамны Элчин зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Дуглас Р.Бингеман аймгийн Засаг даргыг ойрын хугацаанд Канад улсад албан айлчлал хийхийг урилаа. Уулзалтаар боловсрол, соёл урлагийн салбарт хамтарч ажиллахаар болсон бөгөөд аймгийн Засаг дарга эрхэм зочдод хандаж энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болох "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумд Канадын Элчин сайд болон холбогдох албаны хүмүүсийг хүрэлцэн ирж Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцахыг хүслээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?