📅

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

🕔 2019/06/19 15:08
Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүний хүрээнд 70 жилийг гэрчлэх хамтарсан сурвалжлагын баг 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт ӨМӨЗО-ы 3 аймагт ажиллаж 2 орны хэвлэл мэдээллийн багийнхан хамтарсан сурвалжлагыг бэлтгэсэн.
Тус сурвалжлагын нэг онцлох хэсэг бол хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох үүднээс МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, ӨМӨЗО-ы У Хай хотын суртал ухуулгын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Элсэн цөлийг аж үйлдврийн суурин болгож чадсан тус хотынхон гадаад хамтын ажиллагааг чухалчилж өөрсдийн бүтээснээ сурталчлах, гадаад улс, орноос туршлага судлах зэрэгт анхаарч ажилладаг байна.
Хамтын ажиллагааны гэрээнд МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, МСНЭ-ийн бага хурлын гишүүн Л.Отгонбаатар, ӨМӨЗО-ы Суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч Ли Юүн нар гарын үсэг зурлаа.
Тус гэрээг байгуулсанаарДархан хот, У Хай хот хоорондын хамтын ажиллагааг хэвлэл мэдээллээр дамжуулан гүнзгийрүүлэх, хөгжил дэвшлийг харилцан сурвалжлах боломж нээгдэж байгаа юм.
Тодруулбал улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, экологийн хамгаалал, ардын ёс заншлыг нээлттэй сурвалжлах, сэтгүүлч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой юм.
Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү гэрээ нь Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд байгуулсан гэдгээрээ онцлог болж харилцан сэтгүүлч солилцож хоёр орны хөгжлийг үнэн бодитоор хүргэхээс гадна сурвалжлагч, хөтлөгч, мэргэжилтэн тусгай сэдвээрсургалт, хоёр орны сэтгүүлч нэг дор хамт ажиллах гээд маш олон боломж бий болж байгаад талархалтай байна гэжУ Хай Хотын намын хорооны байнгын гишүүн Суртал ухуулгын хэлтсийн дарга Жи Шёо Чин онцолж байлаа.
Дашрамд, Дархан хот У Хай хотууд 2017 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, У Хай хотын дарга Гао Шин Хун нар гарын үсэг зурсан. Үүний хүрээнд соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлж Дархан хотын Залуучууд театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ 2018 оны 2 дугаар сард У Хай хотноо бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг толилуулж байсан юм.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?