📅

Чингис мастер кроссын цор ганц эмэгтэй оролцогч Б.Бат-Ундрал: Хүн бүрийн сэтгэлийн гүнд мөрөөдөл байдаг.Миний хувьд энэ спортод амжилт гаргах

🕔 2019/03/27 02:10
УИХ-ын гишүүн агсан М.Чимэдцэрэн агсаны нэрэмжит бартаат замын “Чингис мастер кросс” уралдаан энэ сарын 17нд Дархан хотод болсон.Тус уралдаанд 39 тамирчин оролцоноос цор ганц эмэгтэй тамирчин нь мотоспортын мастер Бямбасүрэнгийн Бат-Ундрал байлаа.
Хүн бүрийн сэтгэлийн гүнд мөрөөдөл байдаг.Багадаа хурдан морины унаач хүүхэд байсан.Тэр маань их нөлөөлсөн болов уу?хурдны спортод хүч үзэж амжилт гаргана гэж боддог байсан хэмээн даруухан ярих эр зоригт залуухан бүсгүйтэй шагнал гардуулах үеэр цөөхөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
Сайн, сайн байна уу? Намайг Бямбасүрэнгийн Бат-Ундрал гэдэг.
Тэмцээний нээлт дээр таньд үзэгчид баяр хүргэж бас гайхсан хүмүүстэй их таарсан.Чухам яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
Би багадаа хурдан морь унадаг хүүхэд байсан.Томроод жин тэнцэхээ болиод хасагдсан.Тэрнээс хойш хүний сэтгэлийн гүнд мөрөөдөл гэж байдаг шдээ.Дахиж морь унаж чадахгүйгээс хойш нэг хурдны төрөлд хүч үзнэ дээ гэсэн мөрөөдөл тээж явсан.Тэгээд дээд сургуулиа төгсөөд ажил хийж мөнгө цуглуулаад мотоцикл худалдаж авч мото спортоор хичээллэж эхэлсэн.
Мотоспортоор хэдэн жил хичээллэсэн бэ?Хэн нэгэн хүнд, аюултай спорт гэж хориглоогүй юу?
2014 оноос хичээллэж эхэлсэн.Багын мөрөөдөл уралдах, уралдаанд амжилт гаргах байсан.Шулуун дардан замаар мотоцикл унаж сураад амжилт гаргана гэж байхгүй.Бэртэх, гэмтэх зэрэг асуудал зөндөө тулгардаг байсан.Энэ спортод хөл тавихад багагүй хугацаа шаардсан.Мотоциклтой боллоо гээд шууд уралдахгүй.Тэр бүрт мөрөөдлийнхөө төлөө явж байсан болохоор амжилт гаргах, гаргасан амжилтаа бататгах түүнээс илүү ихийг хүсч бэлтгэлээ хийдэг байсан болохоор хориглоод байх хүн бараг байгаагүй.Зорьсондоо хүрье гэвэл туушдаа хичээллэх хэрэгтэй.Энэ спортоороо спортын зэрэг хамгаалсан.Спортын мастер цолтой.
Хэзээнээс автоспортод хөл тавьсан бэ?
2018 оны 1 сараас эхэлсэн.
Хичнээн тэмцээнд оролцов.Чингис мастер кросст өмнө нь уралдаж байсан уу?
Энэ миний 8 дахь уралдаан.Өмнө нь кросс уралдаануудад оролцож байсан.Хамгийн сүүлд өнгөрсөн оны 8 сард тэмцээнд оролцсон.Тэрнээс хойш оролцоогүй байж байгаад саяхан машинаа босгоод уралдлаа.Өнгөрсөн жил “Чингис мастер кросс”-т уралдаж байсан.
Өнгөрсөн жилийн тухайд цас ихтэй, шавартай байсан.Энэ жил цасгүй шороо их босч замын харагдах байдал хүндхэн харагдаж байсан.Уралдаж байгаа хүнд илүү их мэдрэгдсэн болов уу?
Тиймээ.Энэ жил зам чийг багатай шороо их босч байлаа.Үзэгдэх орчноос эхлээд замаа харахад хүндхэн.Олон машины хойно орсон зарим газар нүдээ аниад л хаазаа гишгэхээс өөр аргагүй эрсдэл жаахан байсан.Сүүлдээ цуваанд орсон хойшоо гайгшүй болж байсан.Өнгөрсөн жилийнхээ хийж чаддаг байсан зүйл, эргэдэг тугнууд дээр хангалтгүй муу эргэлээ.
Уралдаан хэрхэн болж өнгөрөв таны хувьд?
Энэ жилийн анхны тэмцээн.Автомашины хувьд мотоциклоос ялгаатай байдаг.Мотоциклдоо нэг засвар үйлчилгээ хийчихсэн тохиолдолд хэд хэдэн уралдаанд оролцох боломжтой болчихдог.Миний хувьд тэмцээний өмнөхөн машинаа босгож уралдаандаа оролцсон.Моторт маань жаахан техникийн саатал гараад финалынхаа гараанд гарч чадсангүй.Хэрвээ машинд маань гэмтэл гараагүй байсан бол цаашаа явах урам зориг их байлаа.
Энэ спортоор хүч сорьдог хүнд авто механик чухал.Өөрийн авто механиктай юу?
Өөрийн гэсэн механик байхгүй.Түмнийхээ буянд л явж байна./Инээв/
Өнгөрсөн 8 сард болсон тэмцээн шавар ихтэй байсан болохоор машин маань нилээн гэмтэл гарсан.Тэгээд дахиж мотор, кропоо боож 21 дэхь удаагийн уралдаанд оролцлоо.
Баярлалаа танд.Спортын өндөр амжилт хүсье
Баярлалаа
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?