📅

Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-аас санхүүжилт олгох “Гарааны бизнес-төсөл”-ийн удирдамж

🕔 2019/02/12 23:47
Дархан сумаас 2019 оныг “Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих” зорилтын хүрээнд шинээр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршооноос байнгын ажлын байр бий болгох зорилгоор гарааны бизнесийн шинэ санаа, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжиж хөнгөлөлттэй зээлийг олгоно. Нэг. Зээлийн нөхцөл
1.1. Зээлийн хэмжээ: Иргэн 10.0 сая төгрөг хүртэл, Хуулийн этгээд 20.0 сая төгрөг хүртэл
1.2. Жилийн хүү: 3%
1.3. Хугацаа: 3 жил хүртэл
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Шинээр бизнес эрхлэх иргэн, аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршоо хамрагдана.
Гурав. Төсөл хүлээн авах үндсэн чиглэл
3.1. Шинэ техник, технологи нэвтрүүлэх
3.2. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Жимсний шүүс үйлдвэрлэл, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл/
3.3. Барилгын материал үйлдвэрлэл /Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл, Төмөр эдлэл үйлдвэрлэл/ 
3.4. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Сав баглаа боодол үйлдвэрлэл /Байгаль орчинд ээлтэй байх/, Цаас үйлдвэрлэл, Гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл 
3.5. Гэр хорооллын алслагдсан багуудын нутаг дэвсгэрт шинээр байгуулах үйлчилгээ /Эмийн сан байгуулах, Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх
Халуун усны газар байгуулах, Үсчин, ахуйн үйлчилгээний газар байгуулах/
3.6. Бусад /Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ /Дугуй засвар/, Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар байгуулах/
Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах
шалгуурыг хангасан байна
4.1. Тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
4.2. Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
4.3. Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4.4. Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
4.5. Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
4.6. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
Тав. Сонгон шалгаруулалт хийх шат
№ Хийгдэх ажил Хугацаа
1 Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээдийг 6 үндсэн чиглэлийн дагуу бүртгэх /Дархан сумын ЗДТГ-ын 12 тоот өрөө/ 2019.02.11-2019.03.11
2 Дархан Бизнес Инкубатор төвтэй хамтран сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна. 2019.03.11-2019.04.01
3 Сургалтанд хамрагдсан иргэн, хуулийн этгээдээс төслийн материал, холбогдох баримт бичгийг хүлээн авах /Дархан сумын ЗДТГ-ын 12 тоот өрөө/ 2019.04.01-2019.04.15
4 Төсөл сонгон шалгаруулах зөвлөл төслийн материалын дагуу судалгаа хийх 2019.04.15-2019.04.21
5 Төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах 2019.04.22-2019.05.03
6 Шалгарсан төсөлд санхүүжилт олгох 2019.05.10-2019.05.15
Зургаа. Бүрдүүлэх материал
6.1. Төсөл /Бизнес төлөвлөгөө/
6.2. Зээл хүссэн тухай өргөдөл /Хуулийн этгээд бол албан хүсэлт/
6.3. Өөрийн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /Хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
6.4. Оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт
6.5. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай)
6.6. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 
6.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны лавлагаа
6.8. Татварын албаны тодорхойлолт
Долоо. Төсөлд тавих шалгуур
Төслийн хүрэх үр дүн, үр ашгийн тооцоолол, болзошгүй эрсдлүүд, түүнээс гарах арга зам тодорхой байх, тухайн чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг тусгагдсан байх
Төслийн загвар 
1. Зорилт
2. Зорилгод хүрэх үе шат
3. Төслийг хэрэгжүүлэгчийн танилцуулга, ажлын дадлага туршлага
4. Төслийн хэрэгцээ шаардлага, одоогийн байдлын тоон судалгаа, үнэлгээ
5. Төсөл хэрэгжих үе шатууд
6. Төслийн давуу ба сул талууд, бусад ижил төрлийн үйлдвэрлэлтэй харьцуулах
7. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, нэг бүрчлэн зураг 
тайлбартай үнийн дүнтэй бичих
8. Төслийн эцсийн үр дүн
9. Ашгийн тооцоолол 
10. Зураг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?