📅

ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТЫГ ХЯТАД ТЭРГҮҮЛЖЭЭ

🕔 2019/01/17 16:22

ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТЫГ ХЯТАД ТЭРГҮҮЛЖЭЭ

Их Британийн "Times Higher Education (THE)” сэтгүүлээс гаргасан хөгжиж буй эдийн засагтай орнуудын шилдэг их дээд сургуулиудтай орнуудын жагсаалтыг БНХАУ тэргүүлжээ. Тус улсын 72 их дээд сургууль уг жагсаалтад багтсан байна.

Харин хоёрдугаар байрт Энэтхэг 49 их дээд сургуулиараа орсон байна. Энэ жагсаалтын 3 дугаар байрыг Бразил улс эзэлсэн бол өмнө нь жагсаалтын 5 дугаарт бичигдэж байсан Орос улс энэ удаа 4 дүгээр байрт бичигдсэн байна. Энэ оны жагсаалтад нийт  43 улсын 442 их сургуулиуд багтжээ.

Хөгжиж буй эдийн засагтай орнуудын шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын 5 дугаар байрт энэ онд Ломоносовийн нэрэмжит Москвагийн улсын их сургууль орсон байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?