📅

Дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорилоо

🕔 2018/12/12 14:48

Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн билээ. Улмаар хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорын саналаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж өнгөрсөн сарын 22-ноос эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг бид өмнө нь мэдээлсэн. 

Гэвч шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч сулласан юм. Тэгвэл О.Эрдэнэбулганыг дахин цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж баталлаа. 

Түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдаас онц их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог мэдээлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанид цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохын тулд эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй хэмээн АТГ-ын мөрдөгчид шалгаж буй юм.

 

Unuudur.mn

 


 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?