📅

Сайдын суудал зохиогүй Сарангэрэл

🕔 2018/12/06 12:48

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг МҮОНТ-д олон жил ажилласан TV5 телевизийг үүсгэн байгуулсан чадварлаг, чансаатай сэтгүүлч байсан гэдгийг сайн мэдэх биз. Төрд ороод цөөн биш жилийг элээсэн тэрээр туршлага сууж яваа улстөрчдийн нэгэн. Рейтинг өндөртэй явсан энэ эрхэм Эрүүл мэндийн сайдын суудалд очсон биш сайн нэрээ орхиж саар үгээр буудуулах болсон. Учир нь хэвлэл мэдээллийн салбарын хүн эрүүл мэндийн салбар ахлах нь оновчтой зүйл болсон уу үгүй юу гэдэг нь оньсого мэт томоос том асуултын тэмдэг иргэдийн дунд унасан юм.  Бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарыг хариуцаж яваа сайдын хувьд салбараа сайн авч явахыг хичээж байгаа ч өчнөөн алдаа, хариуцлагагүй байдал энэ салбарыг идсээр байгаа нь саяхны нэгэн жишээ юм. Тэр тухай хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж, халаглаж, хармсч байгаа.  Энэ бол төрөх гээд очсон эхийг өөр тасаг руу явуулснаас таксинд нярайлсан тун чиг хариуцлагагүй явдал. Сарангэрэл сайд хариуцлага алдсан ажиллагсдад арга хэмжээ авахаа ч мэдэгдсэн билээ. Ингээд түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоё.

Жилийн орлого – 20466000 төгрөг

Үл хөдлөх хөрөнгө – 4 /587346000/

Тээврийн хэрэгсэл – Suzuki Grand Vitara, Audi A4

Хадгаламж – 388486000 төгрөг

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт – "Стимо”,” Концент сити”, "Гэгээн секюритиз”, "Гэгээн далай”, "Брават Монголиа”, "Гэгээн Концент” ХХК зэрэг компаниудад хөрөнгө оруулж хувьцаа эзэмшдэг аж.

 

Ulsturch.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?