📅

Эрүүл мэндийн салбарыг ”АН” авч магадгүй

🕔 2015/11/24 14:11

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан билээ. Улмаар түүнийг авлигын хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа. Дараа нь Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.

Энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харин өнөөдрийг хүртэл Эрүүл мэнд, спортын сайдын суудалд жинхэнэ сайд нь томилогдоогүй байна. Мөн МАХН-д харьяалалтай энэ суудлыг АН авч магадгүй гэсэн яриа гарлаа. Өдгөө АН Засгийн эрхэнд байгаа учир энэ нь үнэний ортой байж магадгүй. Г.Шийлэгдамба суудлаа өгснөөс хойш дараагийн сайд томилогдох хангалттай хугацаа байсан. Гэтэл дээрээ тохиролцоонд хүрч чадахгүй маргалдаад Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.

Ийнхүү олны дунд анхаарал татаад байгаа энэхүү сайдын суудлын талаар хүмүүс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байгаа. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа энэ салбарыг АН авах ёстой гэсэн бичгийг ч хүргүүлсэн удаатай.

Харин үүний дараа буюу өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн Твиттер хуудсаар жиргэхдээ "АН үнэхээр ЭМСЯ-ны сайдыг авах гээд байгаа юм бол аваад юу хийх гээд байгаагаа ил тод ярих хэрэгтэй. Бодлогоор нь уралдуулах хэрэгтэй шдээ” гэжээ.

Эрүүл мэндийн салбар бол онцгойд тооцогддог. Иргэдийн хийж бүтээх хамгийн гол хөшүүрэг нь эрүүл мэнд байдаг учир салбарын бодлогыг зөв тодорхойлох нь хамгийн гол асуудал аж. Иймд энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа залуу хүний хувьд, эмч хүний хувьд эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бодлогоо уралдуулан байж өрсөлдөн удирдаж явах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн болов уу.

Г.Төмөр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?