📅

Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэхийг эсэргүүцнэ гэв

🕔 2017/11/14 08:46
 

МҮЭХ-ноос Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар МҮЭХ-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл Мэндийн Яамны мэдэлд  шилжүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.Эцсийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь нэг ч удаа хуралдаагүй.

Ийм байхад Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-д шилжүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-аар ярьж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгааг бид эсэргүүцнэ. Нэгдүгээрт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөө хуралдуулж энэ асуудлыг ярих ёстой.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын санд өөрийнхөө цалин орлогоос шимтгэл өгсөн даатгуулагчдын хөрөнгө. Ийм учраас хөрөнгөө даатгуулагчид мэдэх ёстой. Даатгуулагчдын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлд орж шийдвэр гаргах явцад нь оролцох ёстой" гэв.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?