📅

“Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ

🕔 2018/10/15 12:10

“Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ

АНУ-ын томоохон албан тушаалтантай яриа хэлэлцээ хийсэн гэж Афганистаны "Талибан” бүлэглэлийн удирдагчид мэдэгдлээ.

Афганистанд энхийг тогтоох зорилготой АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзадтай Катарын нийслэл Доха хотноо уулзсан гэж "Талибан” бүлэглэл өчигдөр мэдэгдсэн байна.

Афганистан дахь мөргөлдөөнийг зогсоож, тус улсаас АНУ-ын цэргийг эргүүлэн татах тухай талууд хэлэлцжээ.

Аюулгүй байдал муудсантай холбогдуулан 3 жил дараалан хойшлуулаад байсан Афганистаны парламентын сонгуулийг энэ сарын 20-нд явуулахаар болоод байгаа билээ.

АНУ-ын тусгай төлөөлөгч болон бүлэглэлийн удирдагчид сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Афганистанд түр гал зогсоох асуудлыг хэлэлцсэн байх гэж шинжээчид үзэж байна.


 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?