📅

АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисжээ

🕔 2018/09/28 10:06

АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисжээ

 

Бөмбөгдөгч "B-52” онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр энэ долоо хоногт хоёр удаа нисгэсэн гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс мэдэгдсэн байна. Хоёр улсын харилцаа хурцдаж байгаа энэ үед ийм нислэг үйлдсэн ажээ.

Агаарын цэргийн хүчний төлөөлөгчийн телевизийн "NHK” сувагт мэдээлснээр, уг бөмбөгдөгч онгоцууд нь цөмийн зэвсэг тээх чадвартай бөгөөд ням болон мягмар гарагт тус бүс нутгийн дээгүүр нислэгийн сургуулилт хийсэн аж.

Энэ төрлийн нислэгийг түгээмэл үйлддэг боловч Хятадын талыг өдөөн хатгаж буй үйлдэл байж болзошгүй юм байна. "Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийг цэрэгжүүлэхээс өмнө АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд дээгүүр нь нисч байсан” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис сэтгүүлчдэд мэдээлжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?