Мүн Жэ Ин болон Шинзо Абэ нар хоёр талын уулзалт хийнэ
🕔 2018/09/24 13:42
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ долоо хоногийн мягмар гарагт Нью-Йорк хотноо хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.
БНСУ болон Японы талын дээд хэмжээний уулзалт нь Мүн Жэ Иний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтаас нэг хоногийн дараа болох ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцохоор Нью-Йорк хотноо ням гарагт хүрэлцэн очсон юм.
"БНСУ-ын төрийн тэргүүн Япон болон АНУ-ын удирдагчидтай уулзах үеэрээ саяхан Пхеньян хотноо болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл өгч, БНАСАУ-ыг зэвсгээс ангижруулах явцыг түргэсгэх арга замын талаар хэлэлцэнэ” гэж Хөх ордны мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих