📅

Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ

🕔 2018/09/12 09:48

Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн захидалдаа дахин дээд хэмжээний уулзалт хийхийг хүссэн бөгөөд уулзалтыг товлох асуудлыг хэлэлцэж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.

Зургадугаар сарын 12-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцсэн билээ. Гэвч Умард Солонгос хэрхэн, хэзээ цөмийн зэвсгээсээ ангижрах талаар баттай мэдээлэл өгөөгүй юм.

Д.Трамп болон Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт хэзээ болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Энэ сарын сүүлээр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр удирдагч уулзах боломж гарч магадгүй юм. Гэвч Ким Жөн Ун чуулганд оролцохгүй байх гэж Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?