📅

Хориг арга хэмжээнүүд цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад нөлөөлж магадгүй болохыг анхаарууллаа

🕔 2018/08/11 14:08

Хориг арга хэмжээнүүд цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад нөлөөлж магадгүй болохыг анхаарууллаа

МОСКВА. /РИА Новости/.
Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг АНУ өргөжүүлж магадгүй байгаа нь түүнчлэн тус улсын манай улсад үзүүлж буй шахалтаа чангатгах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад нөлөөлж магадгүй гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
Умард Солонгосын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах шалтаг олох гэж оролдож байгаа бөгөөд олон улсын уулзалт, арга хэмжээнүүдэд хориг арга хэмжээ, шахалтыг чангатгах асуудлаар хамтран ажиллахыг уриалж байна гэжээ.
"АНУ яриа хэлэлцээ хийж буй түнштэйгээ өнгөн дээрээ боловсон харилцахаас татгалзаж, хуучин засаг захиргаануудынхаа ажлын арга барилуудтай зууралдсаар байсан цагт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хийгээд хоёр улсын байгуулсан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарна гэж найдах боломжгүй юм” гэж тэрбээр хэлжээ.
Түүнчлэн тэрбээр Умард Солонгос улс хоёр улсын харилцан итгэлцлийг бий болгож, хэлэлцээрийг алхам алхмаар шударгаар хэрэгжүүлэх хоёр улсын удирдагчдын санаа бодлыг дэмжихэд бэлэн хэвээр байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?